Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 12-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 12-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 12-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -11.4-14.2 градус хүйтэн, бусад сумуудад -14.9-27.4 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Бугат, Тооройд 2, Баян-Уулд 1, Алтай, Эрдэнэд 0, бусад сумуудад -1-15 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад -36, Жаргаланд -32, Хөхморьт, Гуулин, Дарив, Дэлгэр, Халиунд -31, Тайширт -30, Есөнбулаг, Цээл, Баян-Уулд -29, Цогт, Бигэрт -28, бусад сумуудад -21-26 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -16-25 градус хүйтэн, бусад нутгаар -12-23 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Эрдэнэд 10, Алтайд 9, Тооройд 7, Тонхилд 5, Гуулинд 4, бусад нутгаар 0-10 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -35, Жаргалан, Тайшир, Гуулин, Даривт -33, Тонхил, Дэлгэрт -32, Есөнбулаг, Халиунд -31, Бугат, Хөхморьт, Цээл, Цогт, Чандмань, Эрдэнэд -30, Баян-Уулд -29, Төгрөгт -28, Бигэрт -27, бусад сумуудад -24-25 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарсан ба Баян-Уулд 4.7 мм, Халиунд 3.3 мм, Шаргад 2.6 м.м, Тонхилд 2.2 мм, Төгрөгт 2.1 мм, Есөнбулагт 1.9 мм, Хөхморьтод 1.3 мм, Жаргаланд 1.2 мм, Тайширт 0.8 мм, Бигэр, Гуулин, Даривт 0.4 мм, Дэлгэрт 0.3 мм, Чандмань, Цогтод 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Алтай, Бугат, Тоорой, Цээл, Эрдэнэ сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Есөнбулаг, Бугатад 19 м/с, Тооройд 16 м/с, Цогтод 15 м/с, бусад сумуудад 6-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-4 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээгээр Дарив сумд 267 толгой мал /Ихэс багт 86, Жавхлант багт 95, Хужиртад 86 мал/ хорогдсон гэсэн мэдээ ирсэн байна.
Цасны мэдээ: 2022 оны 12-р сарын 31-ний байдлаар Хөхморьтод 7 см, Шаргад 5 см, Баян-Уул, Жаргаланд 4 см, Есөнбулаг, Тонхил, Дарив, Халиун, Цээлд 2 см, Бугат, Дэлгэр, Цогтод 1 см, Төгрөг, Тайширт 0 см зузаан цастай, 1-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Хөхморьтод 0.20 г/см3, Шаргад 0.18 г/см3, Баян-Уулд 0.18 г/см3, Жаргаланд 0.20 г/см3 тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /